Trusted by 1,000+ teams
Stop finding out about outages from your users. Monitor 6,320+ cloud services and get alerted the second something breaks.
Microsoft-ын үйлчилгээний доголдол үргэлжилж байна (Microsoft-ын бүртгэл: MO1550821, EX1550543).
Microsoft-ын мэдээллээр:
• Доголдол 11-р сарын 13-ны 02:26 цагт (Улаанбаатарын цагаар) эхэлсэн.
• Шалтгаан: Microsoft-ын серверүүд ачаалал даахгүй болж, хүсэлтэд хариу өгөхөө больсон.
• Microsoft зарим байршилд ирэх урсгалыг түр хязгаарласан. Иймээс Outlook болон Microsoft 365 хаягууд руу илгээсэн имэйлийг түр хүлээн авахгүй байна.
• 10:58 цагийн мэдээллээр эхний засвар хүлээсэн үр дүнгээ өгөөгүй бөгөөд Microsoft өөр шийдэл дээр ажиллаж байна. Сэргэх хугацааг Microsoft хараахан мэдэгдээгүй.
Манай системд:
• Outlook болон Microsoft 365 хаягууд руу илгээсэн имэйл саатаж байна. Бусад хаяг руу имэйл хэвийн хүргэгдэж байна.
• Саатсан имэйл устаагүй. Систем автоматаар дахин илгээж, Microsoft сэргэмэгц хүргэнэ.
• Имэйлээ дахин илгээх шаардлагагүй. Дахин илгээвэл давхардаж очно.
Microsoft шинэ мэдээлэл гаргах бүрд бид энд шинэчилнэ.
Microsoft-ын үйлчилгээнд дэлхий даяар доголдол гарсан тул Outlook болон Microsoft 365 ашигладаг хаягууд руу илгээсэн имэйл саатаж хүргэгдэж байна. Бусад хаяг руу имэйл хэвийн хүргэгдэж байна.
Энэ хугацаанд илгээсэн болон төлөвлөсөн имэйл устахгүй. Систем автоматаар дахин илгээж, Microsoft-ын үйлчилгээ сэргэмэгц хүргэнэ. Имэйлээ дахин илгээх шаардлагагүй. Дахин илгээвэл давхардаж очно.
Хэвийн болмогц эргэж мэдэгдэх болно.
With IsDown, you can monitor all your critical services' official status pages from one centralized dashboard and receive instant alerts the moment an outage is detected. Say goodbye to constantly checking multiple sites for updates and stay ahead of outages with IsDown.
Start free trialNo credit card required · Cancel anytime · 6320 services available
Integrations with